Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад эдийн засгийн өсөлтийн зорилтот түвшингээ 7.5 хувь байхаар тогтоолоо

PURPLEBOOK
2014 оны 3 сарын 5
PURPLEBOOK
Зураг зураг

- Дэлхийн эдийн засгийн онцлох мэдээ -

Хятад 2014 оны эдийн засгийн өсөлтийн зорилтот түвшингээ 7.5 хувь байхаар тогтоолоо. Мөн инфляцийг 3.5 хувьд хадгална гэж тооцжээ. Ийнхүү мэдэгдэл гаргаж байгаа нь агаарын бохирдлыг бууруулах, зээлийн өсөлтийг хазаарлах зэрэг зорилгод хүрэхэд хүндрэл учруулах юм.

“Уг мэдэгдэл нь засгийн газар зорилгодоо хүрэхийн тулд өөрт байгаа бүхнээ ашиглана гэсэн дохиог зах зээлд өгч байна. Өөрт байгаа бүхэн гэдэг нь эдийн засгийн шинэчлэлийн процессийг ч золиослож магадгүй гэсэн үг ” хэмээн Societe Generale-ийн эдийн засагч Yao Wei хэлжээ. 
 

Австралийн эдийн засаг таамаглаж байснаас илүү хувиар өслөө

Өрх гэрийн зарцуулалт ба экспорт өссөн нь өнгөрсөн улирлын эдийн засгийн өсөлт таамаглаас өндөр гарахад хүргэжээ. IV улирлын ДНБ-ний өсөлт 0.8 хувь байгаа нь өмнөх улирлын 0.6 хувиас өндөр үзүүлэлт боллоо.

Төв банк бодлогын хүүгээ түүхэн доод хэмжээнд бариж байгаа нь орон сууцны үнэ өсөх болон үл хөдлөх хөрөнгийн зөвшөөрөл нэмэгдэхэд нөлөөлжээ. Өрх гэрийн зарцуулалт 0.8 хувиар өссөн бол экспорт 2.4 хувиар өсчээ.