Уншиж байна ...

Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл "Гадаад томилолттой байгаа учраас Эмийн сонсголд оролцох боломжгүй" гэжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

10:32 2024/04/17

Эмийн чанарыг шинжлэх лабораторийн хүчин чадал, өнөөгийн нөхцөл байдал сэдвийн хүрээнд нийт 12 гэрчийг дуудагдсан аж.

"2017-2020 онд Эрүүл Мэндийн сайдаар ажиллаж байсан Д.Сарангэрэлийг гэрчээр дуудсан. Гэвч гадаад томилолттой байгаа учраас оролцох боломжгүй талаар хүсэлтээ ирүүлсэн" хэмээн Түр хорооны ирц хариуцсан дарга танилцуулав.

09:18 2024/04/17

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах УИХ-ын Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Төрийн ордонд гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн сонсголд нийт 56 гэрчийг дуудаад байгаа бөгөөд эмийн үнэ тогтоход нөлөөлж буй хүчин зүйлсийн хүрээнд Эм, Эмнэлгийн Хэрэгслийн Хяналт, Зохицуулалтын Газрын үйл ажиллагаа, чадавх, эмийн зохицуулалтын төлөвшлийн асуудлыг хэлэлцэнэ.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/1496026240981103