Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ сарын 29-нд НИТХ-ын хуралдаан үргэлжилж ДАРГАА сонгоно

Т.Саран, iKon.mn
2017 оны 9 сарын 26
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Есдүгээр сарын 29-ний Баасан гарагт НИТХ-ын XI хуралдаан үргэлжилнэ. 

НИТХ-ын XI хуралдаан есдүгээр сарын 22-нд болж НИТХ-ын даргыг сонгох ёстой байсан ч шийдэлд хүрч чадаагүй. Учир нь  НИТХ-ын даргад нэр дэвшигчид болох С.Амарсайхан, Д.Баярсайхан нарын саналын тоо тэнцсэн тул НИТХ дахь МАН тав хоногийн завсарлага авсан билээ.

Тэгвэл уг завсарлагын хугацаа дуусах өдөр буюу энэ сарын 29-нд НИТХ-ын даргаар хэн сонгогдох нь тодорхой болох бөгөөд НИТХ-ын гишүүд хоёр нэр дэвшигчийн төлөө дахин санал өгнө.