16:48 2017/09/22
НИТХ-ын даргыг сонгох нууц санал хураалтыг хаалттай горимд явуулахад нэр дэвшигч С.Амарсайхан, Д.Баярсайхан нарын саналын тоо тэнцсэн тул НИТХ дахь МАН-ын бүлэг уг асуудлаар тав хоногийн завсарлага авлаа.
Харин НИТХ дахь АН-ын бүлэг нэр дэвшигчидтэй холбоотой асуудлаар хуралдаж байна.
15:53 2017/09/22
Тооллогын комиссын таван гишүүн хуралдаж НИТХ-ын даргыг сонгох журмыг танилцууллаа.
Тооллогын комисст н.Батсүмбэрэл, н.Мөнхчулуун, н.Цацралтуяа зэрэг таван хүн багтаж байгаа.
Журмын дагуу санал хураалтыг нууцаар явуулах бөгөөд 50+1 саналаар НИТХ-ын даргыг сонгохоор болж хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ.
15:23 2017/09/22
НИТХ XI хуралдаан түр завсарлаад үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар НИТХ-ын шинэ даргыг сонгоно.
Д.Баярсайхан, С.Амарсайхан нарыг НИТХ-ийн шинэ даргад нэр дэвшүүлээд байгаа юм.
Нэр дэвшигч Д.Баярсайхан 1992 оноос хойш дүүрэг болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр олон удаа сонгогдсон.
Өдгөө НИТХ-ын тэргүүлэгч, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн даргаар ажилладаг.
Нэр дэвшигч С.Амарсайхан НИТХ төлөөлөгч. "Оюуны Ундраа" группын ерөнхий захирлын албыг хашдаг.
Тэрбээр 1998-2000 онд АНУ-ын Бизнесийн Удирдлага, эрх зүйн дээд сургуулийг дүүргэсэн.
НИТХ-ын үдээс өмнөх хуралдаанаар Ц.Сандуйг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.