Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Францын эмэгтэй жүдочид Европын аварга боллоо

SPS телевиз
2017 оны 9 сарын 18
SPS
Зураг зураг

Словений Марибор хотноо жүдо бөхийн өсвөр үеийн Европын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тэмцээнд Европ тивийн ирээдүй болсон шилдэг тамирчид хүрэлцэн ирж хүч үзсэн бөгөөд үзэгчдийн хамгийн анхаарал татсан барилдаанаар багийн барилдаан боллоо.

Эмэгтэй багийн төрөлд Герман, Итали, Хорват, Словени, Нидерланд зэрэг улсууд 4 хэсэгт хуваагдан өрсөлдлөө.

ДАШТ-ний дараа болсон гэдгээрээ онцлогтой болсон тус тэмцээнд Дэлхийн аваргад оролцсон зарим тамирчид хүрэлцэн ирээд байсан юм.

Ингээд аваргын төлөө Жүдо бөхийн шилдэг школтой их гүрнүүд болох Нидерланд, Францын шигшээ тамирчид шалгаран үлдсэн байна.

Ингээд багийн барилдаанд Францын баг ялалт байгуулснаар тэд Өсвөрийн Европын аваргын багийн төрөлд алтан медаль хүртлээ. Энэ жилийн европын аваргаас Францын өсвөрийн жүдочид 3 алтан медалийг багаараа хүртээд байсан юм.

Харин хүрэл медалиудыг Герман, Оросын шигшээ багийн тамирчид хүртжээ.

Зураг