Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Богд уулын аяллын замын ажил 65 хувьтай байгаа ч авто зогсоол байгуулах ажил гацжээ

www.ulaanbaatar.mn
2017 оны 9 сарын 6
ulaanbaatar.mn
Зураг зураг

Богд хан ууланд нийслэлийн иргэдийн аялах, амрах зориулалттай явган аяллын 3 чиглэл байгаагаас  хамгийн том нь Зайсан-Дугуйцагаан-Баруун ширээтийн  аяллын чиглэл юм.

НЗДТГ, БОАЖЯ-тай хамтран Зайсангийн аялал жуулчлалын замын эхний 3 га газарт нийт 264 авто машины зогсоол, 60 дугуйны зогсоол, автобус, таксины зогсоолын цогцолбор байгуулж, Улсын баяр наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч Авто зогсоол барих талбайн 1.1 га газрыг эзэмшигч “Энигма” ХХК нийтийн эзэмшлийн авто зогсоол барих Засгийн газрын тогтоол, Байгаль орчин Аялал жуулчлалын сайдын тушаал, НИТХ-ын тогтоол, Шүүхийн шийдвэр бүхий газрыг чөлөөлөхгүй байна.

Манай орны хувьд авто замын ажил цаг хугацаатай хийгддэг. Өнөөдрийн байдлаар Аялал жуулчлалын замын ажил 65 хувьтай явж байгаа ч тус компанийн үйлдлээс болж, нийслэлийн иргэдийн ая тухтай амарч зугаалах боломж хаагдахад хүрээд байна.

Амралтын өдрүүдээр тус чиглэлд 5,000- 10,000 иргэн аялдаг бөгөөд түүнийг дагаж 300-450 авто машин Зайсангийн аманд түгжрэл үүсгэдэг байна. Тус зам 1975 онд баригдсанаас хойш засвар шинэчлэл хийгээгүй бөгөөд тохижилт  байхгүйгээс иргэд хог хаях, замгүй газраар зорчих, ил задгай бие засах зэргээр байгаль орчныг бохирдуулж, хавар, намрын хуурайшилт ихтэй үед гал түймэр гарах, түймэр унтраах машин техник орж гарах орц, гарцгүй болсон зэрэг зайлшгүй шалтгаануудын улмаас зориулалтын зам барьж, орчныг тохижуулах шийдвэр гаргасан юм гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.