Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Аюурсайхан: У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбат нарын хоорондын маргаан Засгийг огцруулах асуудалд огт хамаагүй

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МАН-ын бүлгийн хүсэлтээр УИХ-ын ээлжит бус чуулган завсарласны дараа УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан байр сууриа илэрхийллээ.

Т.Аюурсайхан "МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа завсарлага авах эрхгүй. Бүлгийнхээ шийдвэрийг зөрчиж байна. Хууль зөрчсөн үйлдлийг даган дуурайх хэрэггүй.

УИХ-ын дарга Үндсэн хуулийг зөрчлөө.

У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбат нарын хоорондын маргаан Засгийг огцруулах асуудалд огт хамаагүй. 30 гишүүдийг гүтгэж доромжилж, худалдаж авах ажиллагаа явуулж байна" гэлээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд Ерөнхий сайдыг огцруулах бичгийг УИХ-ын дэд даргад наймдугаар сарын 23-ны өдөр өргөн бариад байгаа билээ. 

Тэд Ерөнхий сайдыг томилогдсоноос хойш явуулж байгаа үйл ажиллагаа гаргасан шийдвэрүүд нь эрх ашгийн зөрчилтэй байна гэж үзэж байгаа аж.

Энэ асуудлыг өнөөдрийн ээлжит бус чуулганаар шийдэх байсан ч чуулган МАН-ын бүлгийн хүсэлтээр тодорхойгүй хугацаагаар завсарлалаа.