Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Мобиком Корпораци ОБЕГ-т 100 ширхэг гал унтраах тоног төхөөрөмжийг гардуулан өглөө

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 7 сарын 18
Сурталчилгаа

Монгол орны хойд болон төвийн аймгуудад их хэмжээний ой хээрийн түймэр гарч, Монгол орны байгаль орчинд үлэмж хэмжээний хохирол учраад байгаа энэ үед  Мобиком Корпораци түймрийн голомт дээр цаг наргүй ажиллаж байгаа гал сөнөөгчдөд хамгийн их хэрэгтэй ой хээрийн түймэр унтраах багаж хэрэгсэл, сансрын холбооны үйлчилгээгээр дэмжлэг үзүүлэх болсноо өчигдөр мэдэгдсэн билээ.

 

Өнөөдөр, уг тусламжийн хүрээнд 32 сая төгрөгийн өртөг бүхий 50 ширхэг үлээгч аппарат, 50 ширхэг үүргэвчит гал унтраагч буюу усаар шүршигч төхөөрөмж, мөн сансрын холбооны Иридиум үйлчилгээний 5 сая төгрөгийн эрхийг Мобиком Корпорацийн Олон нийт, хамтын ажиллагааны газрын захирал Э.Чинзориг ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, Бригадын генерал Г.Ариунбуянд гардуулан өглөө.

 

Мобиком Корпораци нь цаг агаарын онц ноцтой үзэгдэл, байгалийн гамшигт бэрхшээл тохиосон цаг мөчүүдэд ОБЕГ-тай байнга хамтран ажиллаж, ард иргэдийг урьдчилан сэргийлэх, анхааруулах мэдээллийг өөрийн орон даяарх сүлжээгээ ашиглан, түргэн шуурхай хүргэн ажилладаг. Мөн 2015 оны хавар Монгол орны зүүн хэсгээр гарсан ихээхэн хэмжээний тал хээрийн түймрийн үеэр ОБЕГ-т 25 ширхэг гал унтраагч үлээгч аппаратыг хандивлаж байсан билээ. 

 

 

Мобиком Корпораци ХХК

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.