Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

Дөрвөн аймагт ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ барих хөрөнгийг шийдвэрлэлээ

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Азийн хөгжлийн банк, Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Өвөрхангай, Архангай, Өмнөговь, Дорноговь аймгуудын төвд 3,000 м3/хон хүчин чадалтай бохир ус цэвэрлэх байгууламж барих ажил эхэллээ.

Өнөөдөр төслийн хэрэгжилтэд туслалцаа үзүүлэх, барилгын ажлын тендерийн баримт бичиг боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ болон төслийн дамжуулан зээлдүүлэх гэрээнд БХБЯ-ны сайд Г.Мөнхбаяр, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, АХБ-ны төлөөлөл нар гарын үсэг зурлаа. 

Сангийн сайд Б.Чойжилсүрэн "Өнөөдөр дөрвөн аймагт Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр цэвэрлэх байгууламж барих ажлыг эхлүүлж байна. Төслийн нийт санхүүжилт 21.1 сая ам.доллар, үүнээс АХБ-ны хөнгөлөлттэй зээл 19.43 сая ам. доллар.

Азийн Хөгжлийн Банкны зээлийг эргүүлж төлөх хугацаа нь 25 жил бөгөөд үндсэн зээлээс чөлөөлөгдөх хугацаа 5 жил байна. Зээлийг 2021 оноос эхлэн 20 жилийн хугацаанд жилд 2 хувийн хүүтэй төлнө.

 
Гэрэл зургийг mpa.mn

Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг бид хэд хэдэн хувилбаруудаар санхүүжилтийн эх үүсвэрийг хөөцөлдөж байгаа. Магадгүй энэ оны долоо, наймдугаар сардаа багтаж шийдвэрлэгдэнэ гэсэн хүлээлттэй байна" гэв.

Барилга угсралтын ажлыг дотоодын компаниудыг татан оролцуулж энэ намар эхэлж, бүтээн байгуулалтын ажил 2019 оны сүүлээр дуусахаар төлөвлөсөн байна.

Төслийн хүрээнд аймгийн төвүүдэд био өнгөр тогтоогч бүхий идэвхит лагийн технологи ашигласан шинэ үр дүнтэй, орчин үеийн бохир ус цэвэрлэх байгууламжуудыг барих аж. 

Төслийн зорилго нь: Бохир ус цэвэрлэх байгууламжийн шинэлэг технологи ашигласнаар бохир усыг зайлуулах стандартыг хангах, цэвэрлэгдсэн усыг дахин ашиглах нөхцөлийг бүрдүүлж, лагийг бордоо, барилгын материал болгох техникийн шийдлийг гаргаж, орон нутгийн байгаль орчныг сайжруулж, бохирдлыг бууруулах юм.

 

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг