Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

2016 оны сүүлийн хагасын арьс, ширний урамшууллыг өнөөдөр олголоо

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор "Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчдад мөнгөн урамшуулал олгох" тухай журам 2013 онд батлагдсан.

Өнөөдөр 2016 оны сүүлийн хагасын арьс, ширний урамшууллыг Монгол банк дахь Малчин дансаар дамжуулан олгосон байна. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Мал хамгаалах сангийн ерөнхий менежер Ц.Нямсүрэн "2016 онд 64,255 малчны бэлтгэсэн 278,185 бодын шир, 2,846,747 богийн арьс, нэхий, нийт 3.1 сая арьс, ширэнд 12.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгохоор ХХААХҮ-ийн сайдын тушаал тавдугаар сарын 25-нд гарсан. Өнөөдөр 64,255 малчинд арьс, ширний урамшууллыг олголоо. 

Энэ жил мөн 2016 оны ноосны урамшууллыг 92 мянган малчинд 22.6 тэрбум төгрөгийг сар шинийн өмнө тавьж олгосон байгаа" гэлээ.

АРЬС, ШИРНИЙ УРАМШУУЛАЛ ОЛГОЛТ ӨМНӨХ ЖИЛҮҮДЭД

Арьс, ширний урамшуулал

2013 он сүүлийн хагас

2014 он

эхний хагас

2014 он

сүүлийн хагас

2015 оны сүүлийн хагас

НИЙТ

Урамшуулалд хамрагдсан малчны тоо

29811

3085

54535

45061

132,492

Арьс, ширний тоо

Бод:

40620

Бог:

700297

Бод:

3806

Бог:

54184

Бод:

159654

Бог:

1854943

Бод:

168512

Бог:

2324359

5.3 сая

Урамшууллын дүн /төгрөг/

2.7 тэрбум

219 сая

7.9 тэрбум

9.5 тэрбум

20.4 тэрбум

                   

НООСНЫ УРАМШУУЛЛЫН ОЛГОЛТ ӨМНӨХ ЖИЛҮҮДЭД

Он

Малчны тоо

Ноосны хэмжээ /тн/

Мөнгөн дүн /тэрбум /

2011

32977

4924.9

9.8

2012

103162

14696.6

29.4

2013

117667

18307.3

36.6

2014

80619

16643.5

18.3

2015

79407

16897.0

19.3

2016

92885

20599.0

22.6

ДҮН

506717

92068.3

136.0