Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

С.Ганбаатарыг нэр дэвшигчдийн жагсаалтаас ХАСАХ УУ?

Б.Ану
2017 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цагдаагийн Ерөнхий Газраас өчигдөр мэдээлэл хийж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатарыг гадаадын иргэнээс хандив авч буй бичлэг үнэн болохыг тогтоосон талаар мэдээлэл хийсэн билээ.  

Тэд энэхүү хэргийг Баянзүрх дүүргийн Шүүхэд шийдвэрлүүлэхээр албан ёсоор шилжүүлсэн байгаа талаараа мөн мэдээлсэн. 

Сонгуулийн тухай хуулийн "49.2"-т  нэр дэвшигчийн "Хандивлагч нь энэ хуульд заасан шаардлага хангасан, Монгол Улсын иргэн байна" гэж заасан байдаг.

Мөн:

50.1.Мөнгөн хандив дараах хэмжээнээс хэтрэхгүй байна;
50.1.1.иргэний хувьд гурван сая төгрөг хүртэл;
50.1.2.хуулийн этгээдийн хувьд арван таван сая төгрөг хүртэл гэсэн байдаг. 

ЦЕГ-аас нэгэнт түүнийг гадаадын иргэнээс хандив авч хууль зөрчсөн баримтыг үнэн болохыг тогтоосон тул нэр дэвшигчийн жагсаалтаас хасах эсэх асуудлыг Сонгуулийн Ерөнхий Хорооноос тодруулахад СЕХ-ны хэвлэлийн төлөөлөгч Ж.Нэргүй "Нэр дэвшигчийн гэм буруутай нь шүүхээр тогтоогдож байж СЕХ асуудлыг хэлэлцэнэ" гэлээ. 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.