Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

"С.Ганбаатар гадаадын иргэнээс хандив авсан бичлэг үнэн болох нь тогтоогдсон"

ikon.mn
2017 оны 6 сарын 22
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

Цагдаагийн Ерөнхий Газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

"Сонгуулийн үр дүнгийн талаар үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдыг буруу зүйлд уриалахгүй байхыг анхааруулж байна"

Цагдаагийн Ерөнхий Газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар "Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой зөрчлийн 131 нь одоогоор шалгагдаж байна.

Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн нь батлагдаагүй 26 гомдлыг шийдсэн.

Шүүхээр шийдвэр гаргуулахаар шилжүүлсэн 21 гомдол байгаа бол зөрчил гаргасан этгээд нь насанд хүрээгүй гэсэн 4 гомдол гарчээ.

Нийт гомдлын 85 хувийг нийслэлийн хэмжээнд шийдвэрлэсэн бол үлдсэн 15 хувийг орон нутагт шийдвэрлэсэн. 

 
Гэрэл зургийг Mpa.mn

Нийт ирсэн гомдлын ихэнх хувийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдүүд сонгуулийн үйл ажиллагаанд нөлөөлөх, шөнийн цагаар сурталчилгааны самбар алга болох, хүүхдүүд сурталчилгааны самбарыг урах зэрэг гомдол эзэлсэн.

Тэгэхээр заналхийлэх, бусдыг айдаст автуулах ямар нэгэн байдал илэрхийлмээргүй байна. Үүнд цагдаагийн байгууллага анхаарал хандуулан ажиллаж байгаа. 

Сонгуулийн сурталчилгаа удахгүй дуусах гэж байна. Сонгуулийн үр дүн гарсны дараа ямар нэгэн байдлаар үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдыг буруу зүйлд уриалахгүй, хуулийн хүрээнд илэрхийлэхийг анхааруулъя" гэлээ.

"Хандив авч байгаа бичлэг тавдугаар сарын 23-ны өдөр С.Ганбаатарын гэрт болсон нь тогтоогдсон"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүгийн Цагдаагийн Албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Дагвасүрэн "Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос зургаадугаар сарын 21-ний өдөр МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар Сонгуулийн хуулийг зөрчиж байгаа асуудлыг шалгуулахаар албан тоот ирүүлсэн. 

Гадаадын иргэнээс хандив авч байгаа бичлэгийг шалгасан. Шалгалтын хүрээнд нэр дэвшигч С.Ганбаатараас тайлбар авахаар Дундговь, Ховд зэрэг аймгуудад хүсэлт тавихад татгалзсан.

Хандив авч байгаа бичлэг нь тавдугаар сарын 23-ны өдөр С.Ганбаатарын гэрт болсон, ямар нэг засвар эвлүүлэггүй болох нь тогтоогдсон. Мөн бичлэг дээрх С.Ганбаатарын хоолой мөн болох нь тогтоогдсон.

Ингээд Баянзүрх дүүргийн Шүүхэд энэ хэргийг шийдвэрлүүлэхээр албан ёсоор шилжүүлсэн байгаа" гэв.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/686873711498200/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.