Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Нацистуудын их хэмжээний эд зүйлс Аргентинаас олджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын эхээр Аргентины цагдаа нийслэл Буэнос Айрес хотын нэгэн урлагийн бүтээл цуглуулагчийн гэрт нэгжлэг явуулах үеэр Нацистуудын их хэмжээний эд зүйлс бүхий өрөөг илрүүлжээ.

Өрөөнд Адольф Гитлерийн том хөрөг, хутга, томруулагч шил, эмнэлгийн багаж, баримал зэрэг зүйлс хадгалагдаж байсан нь бүгд дэлхийн хоёрдугаар дайны үеийнх юм байна. Олдворуудын дотор хүний толгойг хэмждэг багаж байгаа нь Ари хүнийг бусад үндэстнүүдээс ялгаж таних зорилготой зүйл гэж судлаачид үзэж байгаа гэнэ.

Аргентины холбооны цагдаагийн газрын дарга Нестор Ронкалиа “урьд нь ийм зүйлс бөөнөөр олдож байгаагүй” гэжээ. Одоо мөрдөгчид Өмнөд Америкийн энэ оронд нацистуудын ийм их хэмжээний эд зүйлс хэрхэн ирснийг судалж байна. Дэлхийн хоёрдугаар дайны сүүлээр нацист Германы олон тоны офицер Аргентинд дүрвэж ирсэн баримт байдаг юм.

 
 
 
 
 

 

Эх сурвалж: Associated Press