Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

С.Батболд: Дундын бүсийн 20 мянга гаруй айл өрхийг инженерийн дэд бүтцээр хангана

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 5 сарын 4
iKon.MN
 

Монгол улсын Шинжлэх ухааны Академи, Удирдлагын академи, Монгол улсын их сургууль, Монголын хотуудын холбоо хамтран “Хотын хөгжил-шинжлэх ухаан технологи” олон улсын бага хурлыг өнөөдөр "Шангри-Ла" зочид буудалд зохион байгуулж байна. 

Хурлын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хотын хөгжил, хөрөнгө оруулалтын бодлого” сэдвээр илтгэл танилцууллаа.

Хотын дарга С.Батболдын илтгэлээс онцлон хүргэж байна

Хотын иргэдэд аз жаргалтай, ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлнэ.

Хотоо 2040 хүртэл хөгжүүлэх судалгааны ажлыг эхлүүлсэн. 

Мэдээллийн эрин үеийн хот төлөвлөлт нь харьцангуй шинжлэх ухаанч, тогтвортой хөгжлийн суурь зарчмыг хангах ногоон технологийн шийдлээр хийгдсэн байх учиртай.

Эрүүл, ногоон хот болж хөгжихийн эхний алхам бол инновацийг ашиглаж, технологийн шийдлээр байгалийн нөөцийн хэрэглээгээ бууруулах боломж юм.

Эрүүл ногоон хот болох эхний асуудал инновацийн шийдэл юм. 

Шинжлэх ухааны ололтыг төлөвшүүлэх ажил эхлэж байна.

Улаанбаатар хотын 10 жилийн өмнө яригдаж байсан асуудал хэвээрээ байна.

Манай улс Инновацийн хөгжлөөр дэлхийд 148 орноос 109 дүгээр байранд жагсчээ.

Нийслэлийн засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үйлдвэрлэл инновацийг хөгжүүлэх чиглэл багтсан.

Хөгжлийн төвийн суурин дээр нийслэлийн инновацийг бий болгохыг зорьж байна.

Тогтвортой хөгжил нь нийгэм соёл, хүнээ хөгжүүлэхэд чиглэж байгаа.

Улаанбаатар хотын иргэд хотоо хөгжүүлэхэд гар бие оролцох боломжтой.

Гэр хорооллыг төвийн болон дундын, захын гэсэн гурван хэсгээр хөгжүүлэхээр төлөвлөж байна.

Дундын бүсийн 20 мянга гаруй айл өрхийг инженерийн дэд бүтцээр хангана.

Захын бүсийн оршин суугчдыг нар салхины сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж эрчим хүчээр хангана. 

Шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэхэд анхаарч ажиллана.

Дэлхийн томоохон улс орнууд шинжлэх ухаан технологийн ололтод тулгуурлан хөгжсөн байдаг.