Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол улс ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ индексээр 9 байр ухарчээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Хил хязгааргүй Сурвалжлагчид (Reporters Without Borders) байгууллага 2017 оны дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг зарлажээ. Дэлхийн 180 орныг үнэлсэн энэхүү тайланд Монгол улс 28.95 оноогоор 69 дүгээр байрт жагссан байна.

2016 онд Монгол улсын үнэлгээ 60 дугаар байранд байжээ. Манай хоёр хөрш болох ОХУ 148, БНХАУ 176 дугаар байранд тус тус жагссан байна. Зүүн Азийн бүс нутагтаа Монгол улс нь Тайвань (45), Өмнөд Солонгос (63) улсуудын дараа гуравдугаарт оржээ.

Хэвлэлийн эрх чөлөөгөөр Япон улс 72 дугаар байрт орсон нь Монголоос тааруу үзүүлэлт болсон байна.

Хамгийн өндөр эрх чөлөөтэй 5 орноор Норвеги, Швед, Финланд, Дани, Нидерланд тодорсон бол хамгийн бага эрх чөлөөтэй 5 орноор Хойд Солонгос, Эритрей, Туркменистан, Сири, Хятад тодорлоо.

 

Эх сурвалж: rsf.org