Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Япончуудын сонирхож байгаа цөмийн хоргодох байранд зочлохуй

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгос цөмийн цохилт өгөхөөр сүрдүүлж эхэлснээс хойш Японд хоргодох байрны эрэлт нэмэгдээд байна. Ийм байгууламж босгож өгөх үйлчилгээ үзүүлдэг компаниудын борлуулалт сүүлийн өдрүүдэд огцом нэмэгджээ. Тухайлбал Кобэд төвтэй Орибе Сэйки Сэйсакушо компани жилд 6 хоргодох байрны захиалга авдаг байсан бол зөвхөн энэ дөрөвдүгээр сард 8 захиалга авчээ. Өөр нэг компани болох Earth Shift энэ жил өмнөхөөсөө 10 дахин их захиалга авснаа мэдээлсэн байна.

Ройтерс агентлагийн гэрэл зурагчин саяхан ийм үйлчилгээ үзүүлдэг Shelter Co. компанийн захирал Сэйчиро Нишимото гуайн Осака дахь гэрт зочилж, хоргодох байрыг нь үзжээ.

Гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан газар доорх байгууламж хамгаалалттай хүнд хаалгатай, хорт утаа, цацраг туяанаас хамгаалдаг агаар шүүгчтэй, гадагш гарах хонгилтой, телевиз, хорт утааны баг, Гейгэрийн тоолуур зэрэг зүйлсээр тоноглогдсон байна. Мөн хоргодох байранд байгаа хүмүүсийн сэтгэл зүйг өөдрөг байлгах үүднээс дотоод заслыг тусгайлан хийжээ. Цэлмэг тэнгэр, амар амгалан далайн эрэг зэргийг дүрсэлсэн байна.

 

Энэ сууцны дор хоргодох байрыг байгуулжээ. 

 

Гэрээсээ шууд хоргодох байр руу орох боломжтой. 

 

Дотоод засал чимэглэл. 

 

Цахилгаангүй болсон үед гараар агаар шүүгчийг ажиллуулж болдог. 

 

 Хорт утаа, цацраг туяанаас бүрэн хамгаалагдана.

 

Гадагш гарах тусгай гарцтай байгуулжээ.

 

Эх сурвалж: Reuters