Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: 29 дүгээр сургуулийн сурагчдын эрхийг хамгаалах асуудлаар мэдээлэл хийнэ

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 4 сарын 27
iKon.MN

Монголын Архитектурын ордонд

09:30 цагт "Дурсгалт барилгын хадгалалт, хамгаалалт" зөвлөгөөн болно. Зөвлөгөөний нээлтэд Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын сайдын дэд сайд Ё.Отгонбаяр болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Баярсайхан нар оролцоно. 

Хангарди ордонд

10:00 цагт НИТХ-ын ээлжит IX хуралдаан болно.

III, I, II төрөхөд

10:00-14:00 цагт Төрөх эмнэлгүүдийн ачаалал тулгамдаж буй асуудлыг сонсож, зарим нэг асуудлыг шийдвэрлэхээр ЭМЯ-ны ТНБД Д.Очирбатаар ахлуулсан Ажлын хэсгийхэн амаржих газруудад ажиллана.

  • 10:00 цагт - Амгалан амаржих газар /3-р төрөх/
  • 11:30 цагт - Нийслэл амаржих газар /1-р төрөх/
  • 12:30 цагт - Өргөө амаржих газар /2-р төрөх/

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

11:00 цагт УБ хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн газраас Хотын гудамж дахь цахилгаан, гэрлийн ШОН, Хашаа, Хайс дээр наасан зар сурталчилгаа болон бусад зүйлсийн талаар мэдээлэл өгнө.

Д.Сүхбаатарын талбайд

11:00-16:00 цагт Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдрийг тохиолдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулна. 

MN-Мэдээллийн төвд

11:30 цагт Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн сурагчдын эрхийг хамгаалах асуудлаар болон өмгөөлөгч Г.Батбаярын хууль бус үйлдлийн талаар “Монголын сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбоо”, “Хохирогч иргэдийн эрхийг хамгаалах холбоо” ТББ-аас хамтран хэвлэлийн бага хурал зохион байгуулна. 

12:00 цагт “Элэг бүтэн монгол” чуулганы талаар “Оном” сан болон тус чуулганы зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

МУИС-ийн хичээлийн I байранд

14:30-17:30 цагт Их зохиолч В.Инжаннашийн мэндэлсний 180 жилийн ойд зориулсан Олон Улсын эрдэм шинжилгээний хурал болно.

Төрийн ёслол хүндэтгэлийн Өргөө цогцолборт 

15:30 цагт Монгол улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран Монгол улсын нийгэм эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй “ТОП-100” аж ахуйн нэгжийг шалгаруулах үйл ажиллагаа болно.