Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Канадын Онтарио муж “суурь орлого” иргэддээ олгох туршилтыг эхлэхээ зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Энэ зунаас эхлэн Канадын Онтарио муж хэсэг иргэддээ сар бүр сул мөнгийг ямар нэг нөхцөлгүйгээр олгох туршилт эхлэх гэж байна.

Ингэснээр Канад улс барууны ертөнцөд сүүлийн үед яригдах болсон “суурь орлого” (universal basic income) тараах загварыг анх удаа Хойд Америкт турших юм. Онтариао мужийн Хэмилтон, Тундер бэй, Линдсэй гурван хотоос санамсаргүй сонгогдсон орлого багатай 18-64 насны 4,000 иргэн туршилтад оролцоно. Тэдний зарим нь дангаараа жилд $17,000 авах бол нэг хэсэг нь хосоороо жилд $24,000 авах юм. Онтарио мужийн захирагч Катерин Уайн “Бидний зорилго бол суурь орлого хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлж байгааг харах” гэж зорилгоо тодорхойлсон байна.

Гурван жил үргэлжлэх туршилтад мужийн захиргаа $150 саяыг зарцуулахаар төлөвлөжээ. Хүмүүс суурь хэрэгцээгээ хангах орлоготой болвол амьдралдаа санаа зоволгүйгээр илүү бүтээлч, хөдөлмөрч, зорилготой болно гэж “суурь орлого”-ын загварыг дэмжигчид үздэг.

Үүнээс өмнө Европын Финланд, Нидерланд улсууд ийм загварыг мөн туршихаа зарлаж байв. Ирээдүйд хүмүүсийн ажлыг роботууд булаавал иргэдэд сар бүр сул тэтгэмж өгдөг болохоос өөр аргагүй болно гэж зарим судлаачид үзэн энэхүү загварыг ихээхэн сонирхож байгаа юм.

 

Эх сурвалж: Mashable