Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Нүхтэд гарсан түймрийг цурманд орууллаа

С.Бадрал, iKon.mn
2017 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:16 2017/04/26

Богд Уулын Нүхтийн аманд гарсан ой, хээрийн түймрийн голомтод НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 30, 65 дугаар анги, Нийслэлийн Аврах 105, Аврах тусгай анги зэрэг найман анги, салбарын нийт 190 гаруй албан хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. 

Урьдчилсан байдлаар түймэрт 7-8 га талбай шатсан гэсэн мэдээллийг түймрийн голомтод ажиллаж байгаа албан хаагчид өглөө. 

Модны хаяанаас эхэлж шатсан түймэр тархаж ой руугаа нилээд орсон байдалтай байгаа юм байна. 

Албан хаагчид шуурхай ажиллан түймрийн тархалтыг зогсоож цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn

14:04 2017/04/26

Нүхтэд гарсан түймрийг унтраахаар 60 гаруй хүн ажиллаж байна

Гэрэл зургийг mpa.mn

Өдрийн 12.24 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт Богд Уулын Нүхтийн аманд ой, хээрийн түймэр гарлаа гэсэн дуудлага иржээ.

Дуудлагын дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар анги болон Нийслэлийн Аврах анги, Аврах тусгай ангийн 60 гаруй албан хаагч  түймрийн голомтод очин ажиллаж байгаа аж.

Одоогийн байдлаар 5 га талбай түймэрт шатжээ. Гал сөнөөгчид гал түймрийг газар авахуулалгүй шуурхай унтраахаар ажилласаар байна.

Гэрэл зургийг mpa.mn

Ард иргэдэд анхааруулахад, энэ сарын 26-наас эхлэн ихэнх нутгаар огцом дулаарч, хуурайшилт ихтэй байх тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, цогтой үнс, нурмыг ил задгай асгахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.