Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Хойд Солонгос-Хятадын хилийн амьдрал

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 17
iKon.MN

Сүүлийн өдрүүдэд Солонгосын хойгийн асуудал дэлхий нийтийн халуун сэдэв болоод байгаа. АНУ-ын тэнгисийн цэргийн цохилтын хүч энэ бүсэд хүрээд байгаа бол Хятад улс хил дагуу цэрэг, зэвсгээ нэмэгдүүлсэн гэх мэдээлэл бий.

Олон жилийн турш ивээн тэтгэгч нь байсан Хятад улс сүүлийн үед “нүүрээ буруулах” болсноор Хойд Солонгосын эдийн засаг ч доройтож эхэлсэн гэдэг. Хятад, Хойд Солонгос улсууд 1,400 орчим километр зурвасаар хил залгадаг. Ялу голоор тусгаарлагдсан хоёр ард түмний амьдрал өдөр, шөнө шиг ялгаатай болохыг Ройтерс агентлагийн зурагчин Хятадын хилийн Дандон хотоос сурвалжилж үзүүлжээ.

 

Хойд Солонгосыг гадаад ертөнцөөс тусгаарладаг гол шугамыг энэхүү хоёр улсын хил гэж үздэг.

 

 

Хоёр улсын хил дагуух амьдрал эрс ялгаатай. Хойд Солонгосын тал эзгүй зэлүүд газар, жижиг суурингуудаас бүрдэх бол Хятадын эрэгт орчин үеийн Дандон хот оршдог. Зураг дээр Ялу голын Хятадын эрэгт Цагаан хэрмийн хэсэг харагдаж байна. Хойд Солонгосын эрэгт газар тариалангийн жижиг аж ахуй харагдана.

 

 

Цэцэглэн хөгжиж буй Дандон хот.

 

 

Дандон хотод үзвэр үйлчилгээ, кинотеатр, тансаг орон сууцнууд голын нөгөө талд байгаа Хойд Солонгосын Синуйжу хотхон руу харж байрладаг.

 

 

Хойд Солонгосын иргэд голын нөгөө талаас Дандон хотыг сонирхон хардаг ба гадаад ертөнцийн тухай гол төсөөлөл өгдөг хот юм.

 

 

Шөнө болоход Хойд Солонгосын талд ганцхан гэрэл ёлтойж харагддаг нь удирдагч Ким Ил Суны хөшөөний гэрэлтүүлэг ажээ.

 

 

Ляонинь мужийн Дандон боомт бол хоёр орны хоорондын худалдааны гол зам юм.

 

 

Ялу голын дээр тавигдсан Найрамдлын гүүр бол гол худалдааны зам.

 

 

Сүүлийн үед худалдааны хэмжээ буурснаас гүүрний ачаалал буурсан гэнэ. Синүйжу хотхоны амьдрал Хятадын талаас харагдаж байгаа нь.

 

 

Голын эрэг дээр суух Хойд Солонгосын хилийн цэрэг.

 

 

Хэрвээ Солонгосын хойгт үймээн дэгдвэл энэ голыг гаталсан дүрвэгсдийн урсгал үүсэхээс Хятадууд болгоомжилдог. Хойд Солонгосын эргээс ус руу орж байгаа үхэр тэрэгтэй иргэд.

 

 

Хятадын гар утасны сүлжээ Хойд Солонгосын нутагт хүрдэг тул гар утасны хар зах энд ажилладаг. Иргэд нь гадаад ертөнцтэй холбогдох хориотой байдаг тул нууцаар Хятадын сүлжээнд холбогддог гэнэ.

 

 

Солонгосын дайны үеэр Америкчуудын бөмбөгдөж сүйтгэсэн гүүрийг үзэхээр Хятадын жуулчдын цуваа тасардаггүй.

 

 

Хятадын залуу хосууд хуримын өдрөө Ялу голоор аялдаг заншилтай.

 

 

Хил дагуу ирэх жуулчдад бэлэг дурсгалын зүйл зардаг наймаачин.

 

 

Дандон хотод орших Хойд Солонгос рестораны гадаа үндэсний хувцастай эмэгтэй зочдыг тосон зогсож байгаа нь.

 

 

Эх сурвалж: Reuters