Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

ИРГЭН ТӨСЛИЙН ЗАР

ikon.mn
2017 оны 4 сарын 17
iKon.MN

 

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр World Learning, Иргэний Боловсролын Төв (ИБТ), Бүгд Найрамдахчуудын Хүрээлэн хамтран “Залуучууд Ардчилалд хувь нэмрээ оруулна” (LEAD Mongolia) хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.

Уг төслийн хүрээнд ИБТ нь 2017-2018 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулиуд дээр Иргэн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.


 

Иргэн төсөл нь сурагчид өөрсдийн тулгамдсан асуудлыг тодорхойлон, нотолгоо баримтад тулгуурлан төрийн бодлогод нөлөөлөх замаар асуудлыг шийдвэрлэхэд суралцах явц юм. Иргэний боловсрол, түүх, нийгмийн ухааны болон анги удирдсан багш нар Иргэн төслийн сургагч багшийн сургалтад хамрагдаж өөрийн сурагчдад уг аргачлалыг заан анги эсвэл багаар тодорхой асуудлыг сонгон авч ажиллаж, асуудлыг оролцооны аргаар шийдвэрлэж сурна.

Иргэн төслийн хамрах хүрээ, хугацаа

Иргэн төслийг Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймаг, хот, сумдын 70 сургуульд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд иргэн төслийн сургагч багш нарыг 2017-2018 оны хичээлийн жилд багтаан бэлтгэнэ. 2017 оны 5 сард сургуулийн сонгон шалгаруулалтыг хийж,  9 сараас эхлэн дараагийн хичээлийн жилийн туршид сонгож авсан 70 сургууль Иргэн төслийг хэрэгжүүлж эхэлнэ.

Иргэн төслийн шалгаруулалт

Иргэн төслийн шалгаруулалтанд орох хүсэлтэй сургууль 2017 оны 5 сарын 20-ны дотор Иргэний Боловсролын Төвд албан  хүсэлт, мэдээллийн маягтыг бөглөн “Иргэн төсөлд” гэж хаяглан 2017 оны 5-р сарын 15-ны 16:00 цагаас өмнө дор дурдсан хаягаар эсвэл ariuna.cce.mn@gmail.com имэйлээр ирүүлнэ үү. Төслийн шалгаруулалтын хариуг 6 сарын 1-ний дотор мэдэгдэнэ.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Автозамчдын гудамж, Хасвуу Плаза, 1-р давхар 102 тоот (1-р төрөх эмнэлгийн зүүн урд талд,Сэлбэ голын баруун эрэгт ), Иргэний Боловсролын Төв                    Утас: 313619

Байгууллагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.cce.mn/. www.facebook.com/cce.mongolia линкээр орж авна уу.

Төслийн танилцуулга, өргөдлийн маягтыг  дараах линкээр татаж үзнэ үү!

https://drive.google.com/file/d/0B1DhRKu0vt58MVdCcDRhNnBRQ00/view