Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгос цөмийн туршилт хийх нь тодорхой болвол АНУ түрүүлж цохилт өгөхөд бэлэн болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Хэрвээ Хойд Солонгосын дэглэм зургаа дахь удаагаа цөмийн туршилт явуулах нь тодорхой болвол АНУ түрүүлж цохилт өгөхөд бэлэн болсныг тагнуулын байгууллагын хэд хэдэн эх сурвалжаас үндэслэн NBC News суваг саяхан мэдээлжээ.

Томахоук далавчит пуужингийн цохилт өгөх чадвартай хоёр сөнөөгч хөлгийг Солонгосын хойгийн усанд байрлуулаад байгаагийн нэг нь цөмийн туршилтын талбайгаас ердөө 500 хүрэхгүй километрт байрлаж байгааг эх сурвалж мэдээлсэн байна. Мөн Америкийн хүнд бөмбөгдөгч онгоцнууд Гуамын цэргийн баазад байрлаад байгаа бол USS Carl Vinson тээвэрлэгч тэргүүтэй тэнгисийн цохилтын бүлэглэл Солонгосын хойгт ирээд байгаа юм. Үүнээс гадна кибер довтолгоо болон газраар тусгай ажиллагаа явуулахад бэлэн болсныг эх сурвалж баталжээ.

Флоридад нүүр тулж уулзсанаасаа хойш Дональд Трамп Ши Жиньпинтэй хоёр ч удаа утсаар яриад байгаа бол Бээжин өөрийн яриа хэлэлцээр хийх төлөөлөгчийг Пьёньянд илгээсэн тухай мэдээлэл байгаа юм. Мэдээлэл өгсөн албаныхан хэдийгээр түрүүлж цохилт өгөх нь энгийн ажиллагаа мэт боловч цаашдын том мөргөлдөөний эхлэл болох боломжтойг хүлээн зөвшөөрснийг NBC News мэдээлсэн байна.

Гэхдээ цохилт өгөх шийдвэрийг Өмнөд Солонгосын саналд голлон тулгуурлаж гаргахаар байгааг эх сурвалжууд бас өгүүлжээ.

 

Эх сурвалж: Korea Times