Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол бичгийн Улсын уралдаан зарлалаа

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 4 сарын 11
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний бичгээ эрхэмлэн дээдлэгч таныг Ардын багш Д.Чойжалсүрэнгийн нэрэмжит “Монгол бичгийн улсын уралдаан- 2017”-д оролцож, монгол хэл, бичгийн мэдлэг чадвараа сорихыг урьж байна.

Үндэсний бичиг соёлоо хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн энэхүү улсын уралдааныг МУИС-аас 16 дахь жилдээ 2017 оны дөрөвдүгээр сарын 29-нд зохион явуулах гэж байна.

Уралдааны ангилал

  1. Төрийн болон хувийн хэвшлийн ажилтан, албан хаагч
  2. ЕБС-ийн мэргэжлийн багш
  3. Их, дээд сургуулийн оюутан                       а. Мэргэжлийн                 б. Мэргэжлийн бус
  4. Бүх нийтийн хүрээнд

Уралдааны журам

  • Төрийн болон хувийн хэвшлийн ажилтан, албан хаагчид “Эх хэл, монгол бичгээ төгс эзэмшихийн учир утга” хэмээх сэдвийн дагуу монгол бичгээр алдаагүй зөв, сайхан найруулгатай, хичээнгүй, 120-140 үгэнд багтаан зохион бичсэн байна. Бийр, хулсан ба төмөр үзэг гэх мэт аль ч хэрэгслээр бичсэн байж болно.

Бүтээлийг дөрөвдүгээр сарын 25-ны 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн II байрны 305 тоотод хүлээн авна.

  • ЕБС-ийн мэргэжлийн багш (сорилго), их дээд сургуулийн оюутан (мэргэжлийн болон мэргэжлийн бус) мөн цахимд бичих чадварын төрөлд оролцох хүмүүс 2017 оны дөрөвдүгээр сарын 29-ны өдрийн 10:00 цагт МУИС-ийн хичээлийн II байрны 343 тоотод хүрэлцэн ирж, уралдаандаа оролцоно уу.
Уралдааны дүнг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, зохион байгуулагч байгууллагуудын цахим хуудас (www.num.edu.mnhttp://ims-num.org) –аар зарлана.
 

Бүртгэл: Дөрөвдүгээр сарын 13-25-нд 10:00-17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн II байр, 3-р давхарт

Холбогдох утас: 88208537; 80805178

Шагналын сан:  Ангилал тус бүрт,

  • Тэргүүн байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал, бэлэг дурсгал
  • Дэд байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал, бэлэг дурсгал
  • Гутгаар байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал, бэлэг дурсгал
  • Шагналт байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал, бэлэг дурсгал

Шагналыг “Үндэсний бичиг үсгийн баярын өдөр” гардуулна.

Зохион байгуулагч: 

  • МУИС-ийн ШУС-ийн ХУС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим
  • Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдэл

Хамтран зохион байгуулагч:

  • МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэн

 

Эх сурвалж: Монгол Улсын Их Сургууль