Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгч 21 цаг байцаагджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн суудлаасаа саяхан огцорсон Пак Гын Хэ прокурорт 21 цаг байцаагдаад өнөө өглөө гэртээ харьжээ.

Түүнийг Сөүлийн төв тойргийн шүүх дээр Мягмар гарагийн өглөөнөөс эхэлж байцаасан юм. Пак Гын Хэг авлига авсан, эрх мэдлээ хэтрүүлсэн, төрийн нууцыг задруулсан зэрэг хэрэгт сэжиглэж байгаа.

Байцаалт өчигдөр орой 23:40 цагт дууссан боловч мэдүүлгийг өөрт нь уншуулахад дахин долоон цаг орчим зарцуулсан байна.

Түүний хуульч Юү Ён Ха “өгсөн мэдүүлэгтэй сайтар танилцахад их цаг орсон” гэсэн бол Пак Гын Хэ ямар нэг мэдэгдэл хийхээс татгалзжээ.

Экс ерөнхийлөгчийг дэмжигч нар прокурорын газрын гадаа шөнөжин хүлээж хоносон ба үндэсний далбаагаа намируулан, “Огцруулсан шийдвэрийг хүчингүй болго!” гэж хашхирцгааж байжээ.

Гэртээ эргэж ирэхэд нь мөн гэрийнх нь гадаа дэмжигчид хүлээж байсан байна. Пак Гын Хэ тэдний зүг инээмсэглэн даллаад гэртээ оржээ.

Одоо прокурорууд экс ерөнхийлөгчийн мэдүүлгийг шинжилж дууссаны дараа баривчлах эсэхээ шийдэх юм.

Пак Гын Хэ нь гэмт хэрэгт сэжиглэгдэн, байцаалт өгсөн Өмнөд Солонгосын дөрөв дэхь ерөнхийлөгч болж байна. Түүнээс өмнө Ро Дэ У, Чун До Хван, Ро Му Хён нар байцаагдаж байв.

 

Эх сурвалж: Korea Times