Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Уулзалтаа хойшлуулах болсныг Трамп Меркельд утсаар хэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Дональд Трамп, Ангела Меркель нар

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай анх удаа нүүр тулан уулзахаар Вашингтон руу нисэх гэж байсан Ангела Меркельд Трамп өөрөө утастаж уулзалт хойшлох болсныг хэлжээ.

АНУ-ын зүүн хойд эргээр дайран өнгөрөх хар салхины улмаас ингэх болсон байна. Хоёр удирдагчийн уулзалтыг ирэх Баасан гарагт болгон хойшлуулжээ.

Трампын хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер “Ерөнхийлөгч өөрөө канцлерь руу утастаж хэлсэн. Цаг уурын нөлөөнөөс болоод уулзалтыг хойшлуулж, 17-ны Баасан гарагт болгон өөрчлөхөөр тэд тохиролцсон байна” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Берлиний Тегел нисэх буудалд ирээд байсан Меркель Трамптай 10 минут ярьсныхаа дараа дагалдан яваа сэтгүүлчдэд айлчлал хойшилсон талаар өөрөө хэлсэн байна.

Airbus A340 онгоцонд суудлаа эзлээд байсан сэтгүүлчдэд Меркель “Аялал цуцлагдлаа. Тоглоогүй шүү” гэж хэлж гайхшруулжээ.

Өнөөдөр буюу Мягмар гарагт Меркель Трамптай уулзаж, дараа нь хамт зоог барих байсан юм. Германы Siemens, BMW зэрэг томоохон компаниудын захирлууд түүнтэй хамт явах гэж байжээ.

 

Эх сурвалж: Reuters