Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

ААН-үүдийг орчны 50 метр хүртэлх газраа цэвэрлэхийг уриаллаа

С.Бадрал, iKon.mn
2017 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 11 дүгээр сарын  61 дүгээр тогтоолд  иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг өөрийн эзэмшил ашиглалтад байгаа газар болон  орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ хийх тухай заасан байдаг.

Энэ хүрээнд тухайн иргэн, аж ахуйн нэгж өөрийн эзэмшилд байгаа гэрлийн шон, хайс хашлагад наасан заруудыг хуулж авах, орчноо цэвэр цэмцгэр байлгах, цэвэрлэх тохижуулах, ногоон байгууламжийн цэцэг зүлэг тарих ажлуудыг хариуцах үүрэгтэй.
 

Тиймээс уг тогтоолын дагуу нийслэлийн Хот тохижилтын газраас гаднах орчны цэвэрлэгээ хийгээгүй, хангалтгүй зохион байгуулсан аж ахуйн нэгжүүдэд идэвхитэй оролцохыг уриалсан мэдэгдэл хүргүүллээ гэж нийслэлийн Хот тохижилтын газраас мэдээллээ.