Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Бүсгүйчүүдийг хэний ч санаанд оромгүй байдлаар хувиргахуй...

Б.Ану
2017 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Данийн алдарт “DYRBERG/KERN” брэндийн гоёл чимэглэлийг “Super Rubin” компани Монголд албан ёсоор оруулж ирэн үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа билээ. Тус брэнд өөрийн бүтээгдэхүүний сурталчилгаагаа маш сонирхолтой аргаар буюу олны танил бүсгүйчүүдийг хэний ч санаанд оромгүй байдлаар хувирган дахин танилцуулдаг.

“Super Rubin” компанийн захирал Э.Халиун моделиудаа хэрхэн сонгодог талаар нэгэн ярилцлагынхаа үеэр ярьж байжээ. Тэрбээр "Манай брэндийн нүүр царай гэж олон улсад байнга гарч байдаг. Би тэндээс ашиглах боломжтой. Гэхдээ Монгол хүнд яаж хүргэх вэ гэдэг нь л чухал шүү дээ. Гадаадын моделийг сэтгүүл дээр тавихад хэн ч анзаарч харахгүй.

 
С.Оюун, “Super Rubin” компанийн захирал Э.Халиуны хамт

Тийм учраас хэн бүхэн гайхаж харахаар бүтээл яаж хийх вэ гэж бодож байгаад С.Чимгээ эгчийг сонгосон. Манай брэнд бол өөртөө итгэлтэй, хөдөлмөрч, дайчин эмэгтэйчүүдэд зориулсан. Яг эдгээр шинжид С.Чимгээ эгч тохирдог. Ингээд С.Чимгээ эгчид санал тавихад сайхнаар хүлээж авсан. 

Л.Мөнхбаясгалан эгчийг хүмүүс хурц, дайчин, ухаантай эмэгтэй гэдгээр нь мэддэг. Гэвч эмэгтэй хүн талаас нь хардаггүй гэж өөрөө ярьж байсан. Анх би уулзахдаа та манай брэндэд тохирохоор хүчтэй эмэгтэй. Тиймээс та л байх ёстой гэхэд маш их эргэлзэж байсан. Зөвшөөрүүлэх гэж нэлээд цаг хугацаа орсон ч надад итгээд, зөвшөөрсөн ч пост оруулах хүртэл сандарсаар л байсан.

Тэгэхэд нь та бид хоёр угаасаа том шуурган дундуур гарах учраас сайн, муу алинаар нь хэлсэн ч байсан амжилттай даваад гарах нь чухал гэж хэлсэн. Тэгээд л постоо оруулахад ёстой “шуурга” болсон доо" гэсэн юм. 

Харин хамгийн сүүлд тэрбээр УИХ, Засгийн газрын гишүүн асан С.Оюуныг ээлжит моделиороо сонгожээ. 

Түүнийг яагаад сонгох болов гэсэн асуултад хариулт авах гэсэн боловч гэрээний нууцлалтай учраас тайлбар өгөх боломжгүй гэсэн юм. 

Загвар өмсөгч, фото модель биш ч олон хүнд хүрсэн тэдний сурталчилгаануудтай танилцвал:

/Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой/

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг