Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Австрийн алдарт JOY хамтлагийн тоглолт өнөөдөр болно

ikon.mn
2017 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Монголын хамгийн том шоу энтертайнмент төвд тооцогддог “Crocus Event Hall” 80, 90-ээд оны диско үдэшлэгийг тогтмол зохион байгуулдаг. Уг хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд “London Beat” болон “La Bouche” хамтлагийг Монголд анх удаа урьж тоглуулж байсан. Тэгвэл энэ онд Австрийн алдарт “JOY” хамтлаг тоглолтоо хийхээр ирээд буй. Тоглолт өнөөдөр орой 19:00 цагт Crocus Event Hall-д болох гэж байна.

Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан энэхүү тоглолтод очсоноор үзэгчид 80, 90-ээд оны дискотека хөгжмийг эргэн дурсахаас гадна “Шар айраг” хамтлагийн хамгийн сүүлийн уран бүтээлүүд болох “Смоки” ковер тоглолтыг үзэх боломжтой юм.

Та баярын өдрөө хэрхэн тэмдэглэхээ шийдээгүй байгаа бол Crocus Event Hall-г зориорой.

Standard тасалбар: 60,000 төг /1 ш уух зүйл, finger food /
VIP тасалбар: 100,000 төг /Баярын сэт ширээ/ 
GOLD VIP тасалбар: 100 USD /Баярын сэт ширээ/ 4, 6, 8, 10 хүний ширээний сонголттой.