Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын ээлжит бус чуулганы тов Засгийн газраас хамаарч байна гэв

Б.Ану
2017 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын ээлжит бус чуулган энэ долоо хоногоос хуралдах болов уу гэсэн мэдээлэл гарсан. 

Гэвч одоогоор ээлжит бус чуулганы тов тодорхой гараагүй байна. 

Эх сурвалжуудын хэлж буйгаар Засгийн газраас төсвийн тодотголтой холбогдолтой хуулийн төслүүдээ өргөн бариагүй байгаа учраас УИХ-ын тов гараагүй байгаа гэлээ. 

Монгол Улсын Засгийн газар Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрт орох эхний тохиролцоонд хүрсэн даруйд 2017 оны төсөвт өөрчлөлт оруулах шаардлагатай болоод буй. 

Уг нь хоёр долоо хоногийн өмнө буюу цагаан сарын баярын өмнө Засгийн газар хуралдаж төсвийн тодотгол дээрээ санал нэгдсэн гэх авч одоог хүртэл УИХ-д холбогдох хуулийн төслүүдээ өргөн бариагүй байна. 

Төсвийн орлогыг жишээ нь хэрхэн нэмэгдүүлэх төсөөлөл байгааг та ЭНД дарж танилцах боломжтой.