Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын харилцаа холбооны хамгийн үнэтэй брэндээр Юнител шалгарчээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Лондон хотод төвтэй Brand Finance судалгааны компани өчигдөр брэндийн үнэ цэнээр нь дэлхийн харилцаа холбооны топ 500 компанийн жагсаалтыг гаргаж танилцуулжээ.

Жагсаалтыг АНУ-ын AT&T, Verizon Communications, БНХАУ-ын China Mobile, Германы Deutsche Telecom компаниуд тэргүүлсэн байна.

Жагсаалтыг тэргүүлсэн AT&T компанийн брэндийн үнэ цэнийг $87 тэрбум гэж үнэлжээ.

Харин Монголын харилцаа холбооны дөрвөн компани топ 500 брэндийн жагсаалтад багтсанаас Юнител 303, Мобиком 372, Скайтел 419, Жи Мобайл 441 дүгээр байруудад тус бүр орсон байна.

Юнител 2017 оны үнэлгээнд анх удаа орсон нь энэ бол Мобиком 2016 онд 343 дугаарт, Скайтел 400 дугаарт, Жи Мобайл 424 дүгээрт жагсаж байжээ.

Brand Finance компаниудын брэндийн үнэ цэнийг тодорхойлохдоо маркетингийн хөрөнгө оруулалт, зах зээлд танигдсан байдал, хэрэглэгчдийн тогтвортой байдал, ажилтнуудын сэтгэл ханамж, байгууллагын нэр хүнд зэрэг хүчин зүйлүүдийг тооцсон гэнэ.

Топ 500 брэндийн бүрэн жагсаалттай танилцах бол энд дарна уу.