Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын засаг захиргааны Цагаан сарын мэндчилгээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Монголын ард түмний удахгүй тэмдэглэх гэж байгаа Сар Шинийн баярыг тохиолдуулан АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон мэндчилгээ илгээснийг тус улсын төрийн департментийн вэбсайтад нийтэлжээ.

Мэндчилгээнд хоёрдугаар сарын 27-ны өдөр Цагаан сараа тэмдэглэх гэж байгаа Монголын ард түмэнд ерөнхийлөгч Дональд Трамп болон Америкийн ард түмний нэрийн өмнөөс хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөгөөд энэ жил дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойгоо тэмдэглэж байгаа хоёр орны ард иргэдийн найрсаг харилцаа улам бүр гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

 

Мөн АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Женнифер Галт болон элчин сайдын яамны ажилтнууд Монголчуудад зориулан Цагаан сарын мэндчилгээ дэвшүүлснээ твиттер хуудсандаа нийтэлжээ.