Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

Барак Обамаг Францын ерөнхийлөгчөөр сонгох санаачилга гарчээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Энэ онд болох Францын ерөнхийлөгчийн сонгуульд АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обамаг нэр дэвшүүлэх хөдөлгөөн иргэдийн дунд өрнөжээ.

“Obama 2017” нэртэй хөдөлгөөн энэ долоо хоногийн эхээр бий болж, гуравдугаар сарын 15 гэхэд 1 сая хүний гарын үсэг цуглуулахаар ажиллаж байгаа гэнэ. Ингэж чадвал тэд Обамаг ирэх тавдугаар сард болох сонгуульд нэр дэвшүүлэх ажээ.

Хөдөлгөөнийг санаачлагчид “Ерөнхийлөгчийн суудалд хамгийн тохирох хүн манай дэлхий дээр одоо Обама л байна. Францад хэт барууны үзэл газар аваад байгаа энэ үед бид Францын ерөнхийлөгчөөр гадаад хүнийг сонгож, дэлхий нийтэд ардчиллын хичээл заах хэрэгтэй” гэж вэбсайтдаа өгүүлсэн байна.

Хэвлэлд мэдээлснээр Парисын гудамж талбайд Обамагийн зурагт хуудаснууд тарж, гарын үсэг зурах хөдөлгөөнд 27,000 хүн нэгдээд байгаа гэнэ.

Хөдөлгөөнийг санаачлагчдын нэг уг санааг дөрвөн найзтайгаа ууж суухдаа бодож олсон гэж ярьжээ.

Францын ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай явагддаг. Эхний шатны сонгуульд буюу дөрөвдүгээр сарын 23-нд аль нэг нэр дэвшигч нь олонхийн санал авч чадахгүй бол тавдугаар сарын 7-нд хамгийн олон саналтай хоёр нь дахин өрсөлдөх юм.

Урьдчилсан байдлаас харвал энэ жилийн сонгууль хоёр дахь шаттай байхаар байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Time.Com