Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

10 гаруй жилийн дараа Солонгос хүүхнүүд дэлхийд хамгийн урт насалдаг болно

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Лондон хотын Империал Коллеж, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын хамтарч хийсэн судалгааны дүнг өчигдөр зарлажээ. Тэд манай дэлхийн аж үйлдвэржсэн 35 орны иргэдийн дундаж наслалт 2030 онд төрөгсдөөс эхлэн хэд хүрэхийг тооцоолсон юм.

Ингэхэд Өмнөд Солонгосын эрчүүд, эмэгтэйчүүд аль аль нь дэлхийд дундаж наслалтаараа тэгүүлэх үр дүн гарсан байна. Тухайлбал Солонгос эмэгтэйчүүдийн дундаж наслалт 90 болох бол эрчүүдийнх нь 84.1 болохоор байгаа гэнэ.

Өмнөд Солонгосын хүн амын урт наслалтыг хүүхэд насны хоол тэжээлийн чанар, тамхидалт, таргалалт бага, эрүүл мэндийн үйлчилгээ сайн, эрүүл мэндийн шинэ технологи нэвтрүүлэлт өндөр зэргээр тайлбарлажээ.

Солонгос эмэгтэйчүүдийн араас Франц (88.6), Япон (88.4), Испани (88.1), Швейцарь (87.7) эмэгтэйчүүд жагссан байна.

Харин Солонгос эрчүүдийн ард Австрали (84), Швейцарь (84), Канад (83.9), Нидерланд (83.7) эрчүүд оржээ.

Харин эдгээр 35 орны дотор Америкчууд сүүл мушгиж эрчүүд 80, эмэгтэйчүүд 83 наслахаар байгаа юм.

Америкийн үзүүлэлт дунд орлоготой улсууд болох Чилиэс дор, Хорват, Мексик улсуудынхтай ижил түвшинд байгаа гэнэ.

Судалгааны дүнд эрчүүд, эмэгтэйчүүдийн дундаж наслалт ялгаатай байдаг уламжлал хадгалагдах боловч зөрүү нь багасахаар байгаа нь харагджээ.

Судлаачид “хүний насанд хязгаар байх нь тодорхой ч түүнд хүрэх болоогүй байгаа нь харагдлаа” гэж анх удаа дундаж наслалт 90 хүрснийг онцолсон байна.

 

Эх сурвалж: Sputniknews