Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Италийн аваргууд Порто-г талбайд нь буулган авлаа

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Аваргуудын хасагдах шатны сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө болж өндөрлөлөө. Португалийн алдарт Порто клуб өнгөрсөн шөнө талбайдаа Италийн дархан аварга Ювентусыг хүлээн авч 2-0 онооны харьцаагаар хожигджээ. Тоглолт эхнээсээ ширүүн уур амьсгал дунд өрнөсөн. Тоглолтын 27 дахь минутад Порто клубын баруун жигүүрийн хамгаалалтад тоглодог Бразилийн легионер Алекс Теллес хоёр дахь шар хуудсаа авч талбайгаар хөөгдөж, эзэд 10-уулаа тоглолтыг үргэлжлүүлэхээр болсон юм. Үүнээс хойш Ювентусчүүд бөмбөг эзэмшилтээрээ хамаагүй илүү, гоолын боломжоороо ч эздийг илүүрхэж байлаа.

Гэвч эхний үед хоёр багийн аль, аль нь гоол оруулж чадаагүй. Харин тоглолт өндөрлөх дөхөөд байхад буюу 72 дахь минутад Ювентусын залуу довтлогч Марко Пьяка сэлгээнээс орж ирээд удаагүй байхдаа гоол оруулж, багтаа тэргүүлэл авчирчээ.

Зочид гоолын баяраа тэмдэглээд дуусаагүй байхад тоглолтын 74 дэх минутад сэлгээгээр орж ирээд ганцхан минутын дараа Дани Алвеш гоол оруулж зочдын ялалтыг улам баталгаажуулсан юм. Тоглолтод өөр гоол оролгүй, Ювентусын ялалтаар өндөрлөж, дараагийн шатанд орох эхний даалгавраа биелүүлжээ. Энэ удаагийн тоглолтод эзэд таван шар хуудас авсан бол зочил ганцхан л шар хуудас авчээ.

Эх сурвалж: www.soccerway.com