Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

ҮХЦ: Оюуны өмчийн газрыг УБЕГ-тай нэгтгэсэн нь хууль зөрчөөгүй

С.Бадрал, iKon.mn
2017 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Оюуны өмчийн газрыг Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэн Оюуны  өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болгон тогтоосон.

Энэ нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг  Үндсэн хуулийн цэц өнөөдөр Дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцлээ.

Оюуны өмчийн газрыг Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэсэн нь төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг тогтоох талаарх УИХ-ын бүрэн эрхэд хамаарч байгаагаас гадна Үндсэн хуулийн холбогдох заалтыг тус тус зөрчөөгүй байна хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэв гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.