Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

СБД-ийн Засаг даргад талархлын захидал ирүүлжээ

Сүхбаатар дүүрэг
2017 оны 2 сарын 16
Сүхбаатар дүүрэг
Зураг зураг

Ерөнхий боловсролын 1 дүгээр дунд сургуулийн 8е ангийн сурагч М.Өнөболд Сүхбаатар дүүргийн Засаг даргад талархлын захидал ирүүллээ.

Тэрбээр захидалдаа “Би Казакстан улсад зохиогдсон Жаутыковын нэрэмжит Олон Улсын Математикийн олимпиадад амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ.

Энэхүү олимпиадад оролцоход замын зардлыг минь шийдвэрлэж өгсөн дүүргийн Засаг дарга Х.Болормаа танд болон ЗДТГ-ын хамт олонд гүн талархлаа илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.

Миний хувьд энэ олимпиадад оролцох нь цаашдын олонтэмцээнд чухал ач холбогдолтой байсан бөгөөд манай 1 дүгээр сургуулийн хамт олон Монгол Улсын нэрийг гаргасандаа баяртай байна” гэжээ.