Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

"G-Time" сүлжээтэй холбоотой Казахстаны иргэнийг ЦАГДААГИЙНХАН баривчилжээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 2 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Пирамид хэлбэрээр мөнгө угаах бизнес эрхэлдэг "G-Time" сүлжээг Монголд оруулж ирсэн Казахстаны иргэнийг цагдаагийнхан хоёрдугаар сарын 12-нд баривчилсан байна. Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулж мэдээллийг баталлаа. 

Тус иргэнд хилийн хориг тавьсан байсан учраас Монгол Улсын хилээр гарах гэж байхдаа ийнхүү баривчлагджээ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар баривчлагдсан иргэнийг Ж.Марат гэдэг. Тэрбээр энэхүү бизнесээс их хэмжээний мөнгө олсон байна.

Монгол Улсад пирамид хэлбэрээр мөнгө угаах бизнес эрхлэхийг хуулиар хориглодог бөгөөд Санхүүгийн Зохицуулах Хорооноос энэ талаар анхааруулга мэдээлэл гаргаж байсан билээ.

Мөн Монгол дахь Казахстаны Элчин сайдын яамнаас "G-time" компанийг тус улсын төрийн аль ч шатны байгууллагатай холбоогүй болохыг сэтгүүлчдэд мэдээлсэн юм.