Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Шинжаанд хутгаар зэвсэглэсэн халдлага гарч найман хүний амь үрэгдлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт буюу өчигдөр Хятадын Шинжааний өөртөө засах мужид хутгаар зэвсэглэсэн халдлага гарч, найман хүний амь үрэгдсэн тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Шинжааний Пишан аймагт хутгатай гурван этгээд хүмүүс рүү довтолсныг цагдаа нар буудан хөнөөсөн байна. Нийт 10 хүн халдлагад өртсөний тав нь эмнэлэгт хүрэх замдаа амь үрэгдсэн гэнэ.

Ямар зорилгоор халдлага үйлдсэн нь тодорхойгүй байгаа ба хэргийг эрх баригчид шалгаж эхэлсэн тухай орон нутгийн хэвлэлд мэдээлжээ. Сүүлийн жилүүдэд Шинжаанд олон удаагийн зэвсэгт халдлага гарсныг Бээжин Уйгарын салан тусгаарлагчидтай холбон тайлбарлаж байгаа.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Каракаш аймгийн коммунист намын байранд автомашинтай этгээдүүд довтлон орж, бөмбөг дэлбэлсэн хэрэг гарч байв. Үүний улмаас нэг хүний амь үрэгдэж, дөрвөн халдагчийг буудаж хөнөөсөн юм.

Өчигдрийн хэрэг гарсан Пишан аймаг нь Шинжааны баруун хэсэгт оршдог, Энэтхэг, Пакистан улстай хиллэдэг бүс ажээ.

 

Эх сурвалж: South China Morning Post