Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Архи хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэхийг дэмжлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09:00 цагт эхлэхээр товлогдсон байсан ч 52.7 хувийн ирцтэйгээр 12:20 цагт эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар

  • Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/
  • Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /эцсийн хэлэлүүлэг/
  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/
  • Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/
  • Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт гэсэн таван асуудал хэлэлцэхээр болов.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг хамгийн сүүлд хэлэлцүүлж өгнө үү” гэсэн хүсэлт гаргаснаар дээрх таван асуудлын төгсгөлд Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болов.

Ийнхүү хэлэлцэх асуудлыг жагсаалт дахь эхний асуудал болох Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-аар чуулганаар хэлэлцүүлэхээр боллоо. Уг хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар баталснаар өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтсон этгээдийг эрүүлжүүлэхийн тулд эмнэлэгт хүргэдэг байсныг өөрчлөн амь насыг нь хамгаалах зорилгоор 24 цагийн хугацаатай албадан эрүүлжүүлдэг болох юм.

Хууль зүйн Байнгын хорооны хуралдаан үргэлжилж, Цагдаагийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.