Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хувиасаа улсад 100 сая төгрөг хандивлахаа мэдэгдлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоржав өчигдөр мэдээлэл хийж, "Эх орныхоо төлөө" хэмээх сан байгуулж байгаагаа мэдэгдсэн.

"Эх орныхоо төлөө" сан нь эдийн засгийн хүнд нөхцөлд байгаа улс орноо эдийн засгийн хямралаас гаргах зорилгоор иргэдээс сайн дурын хандив цуглуулах бөгөөд Б.Осоржав гуай өөрөө уг аянаа эхлүүлэн хувиасаа 10 сая төгрөг, 10 адуу, алтан бөгжөө хандивласан.

Тэгвэл өнөөдөр энэхүү аяныг дэмжиж УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хувиасаа 100 сая төгрөг хандивлаж байгаагаа мэдэгдлээ

Тэрбээр “Улс орноо хүндэрлээс гаргахад багахан ч болтугай хувь нэмэр оруулахыг УИХ-ын гишүүд болон компаниудаасаа хүсч байна. УИХ-д орохоосоо өмнө бизнес эрхлэж байсныг минь та бүхэн мэдэх байх. Энэхүү уриалгад нэгдэж гишүүнийхээ хувиар 100 сая төгрөгийн хандив өргөж байна. Дээр нь миний удирдаж байсан компаниас мөн хандив өгөхөө мэдэгдсэн” гэлээ.   

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Оюундарь ч энэхүү уриалгыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Тэрбээр "Хандив өгөхийг дэмжиж байгаа. Яг хэдэн төгрөг хандивлахаа гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байгаад шийднэ" гэлээ.