Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Тээврийн хэрэгслийн албан татвар төлөх газрууд, төлбөрийн хэмжээ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Улаанбаатар хотын хэмжээнд 1, 6 тоогоор төгссөн улсын дугаартай 80,757 тээврийн хэрэгсэл байдгаас нэгдүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 18,060 тээврийн хэрэгсэл буюу 22.4 хувь нь албан татвар, төлбөрт хамргадсан байна. 

Нийслэлийн Татварын газраас албан татвар, төлбөртөө идэвхтэй хамрагдахыг нийт тээврийн хэрэгсэл эзэмшигчиддээ уриаллаа.

Албан татвар, төлбөр төлөх газрууд:

Д/д

Байршил

Цагийн хуваарь

1

Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/

Даваа ~ Баасан: 08:30 - 17:30
Бямба, Ням : Амарна

2

АТҮТ /цирк салбар, таван ган салбар/

3

НҮНТ /Дүнжингарав, Мишээл, Драгон төв/

4

Оношилгооны төв /БЗД, БГД, СХД/

Даваа ~ Баасан: 08:30 - 20:30
Бямба, Ням: 09:00 - 17:30

Агаар бохирдлын төлбөрийн хувь хэмжээ:

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн ангилал

Бензин хөдөлгүүртэй

Дизель хөдөлгүүртэй

Жилд ногдуулах төлбөр /төгрөгөөр/

CO2 хийн ялгарал (г/км)

CO2 /%/

Хөдөлгүүрийн багтаамж /см3/

A

121-180

5.5 - 8.0

1500 хүртэл

1800

Б

181-250

8.1 - 10.5

1501 - 2500

2100

В

251-350

10.6 - 12.0

2501 - 3500

3500

Г

351-500

12.1 - 13.5

3501 - 4500

5000

Д

501-750

13.6 - 14.5

4501 - 5500

7500

Е

751-ээс дээш

14.6-ээс дээш

5501-ээс дээш

9500

Татварын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх захиргааны хариуцлага:

75.1.4.  дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар, алданги, торгууль төлөхөөс зайлсхийсэн хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсхүл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж Татварын ерөнхий хуульд заасан байдаг.