Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ТӨЛӨВЛӨГӨӨГ НИТХ өнөөдөр батална

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 1 сарын 27
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

НИТХ өнөөдөр агаарын бохирдлыг бууруулах асуудлаар 66 хувийн ирцтэй хуралдаж байна. VII хуралдаанаар дараах хоёр үндсэн асуудлыг хэлэлцэж, батлах юм. 

  • Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт агаар, орчны бохирдлыг бууруулах талаар авах арга хэмжээний төлөвлөгөөг батлах,
  • “Агаар орчны бохирдлын асуудлаарх онцгой байдлын үндэсний хороо”-нй нийслэл дэх салбар хороог шинэчлэн байгуулж, агаар орчны бохирдлыг бууруулах дэд хөтөлбөрийг “Утаагүй хот 2030” төслийн хамт боловсруулан 2017 оны дөрөвдүгээр сард багтаан НИТХ-аар хэлэлцүүлэх.

Хурлын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ирэх жилүүдэд авах арга хэмжээний талаар танилцуулга хийлээ. 

Тэрбээр өмнө нь нийслэлийн төвлөрлийг бууруулахын тулд шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох, Улаанбаатар хотын эко бүс байгуулах, хотын суурьшлын бүсийг дөрвөн бүсд хуваах талаар захирамж гаргасан билээ. 

Тухайлбал нийслэлийн суурьшлын бүсийг дөрвөн хэсэгт хувааж гурав, дөрөвдүгээр бүс буюу хотын төв хэсэгт ямар ч тохиолдолд ЯНДАН байлгахгүй тухай танилцуулсан.

Мөн шилжилт хөдөлгөөнийг 2018 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл түр зогсоосон байгаа.

Гэхдээ эрүүл мэндийн тусламж заавал авах шаардлагатай иргэд шилжилт хөдөлгөөнд хамрагдаж Улаанбаатар хотод суурьших боломжтой юм. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ талаар хотын дарга Бид Улаанбаатар хот барилгажих суурьшлын хил хязгаарыг 35,206 га талбай байхаар тогтоолоо. Ингэснээр усны хамгаалалтын бүсээ хамгаалах, ногоон байгууламжаа тэлэх нөхцөл бүрдэнэ. Мөн гэр хорооллын тэлэлтийг хязгаарлаж байгаагаас гадна хот төлөвлөлтийн бодлогыг цэгцтэй байлгах боломж бүрдүүлнэ.

Цаашид бид агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр шийдвэртэй, зоригтой алхам хийнэ. Тухайлбал нийтийн тээврийг хайбрид болгох, автомашины оношлогоог чанаржуулж, стандартын шаардлага хангах, түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, шинэ цахилгаан станц барих хөрөнгийн эх үүсвэрийг шийдэх алхмуудыг хамтран хийнэ” гэв.

НИТХ-ын VII хуралдаан үргэлжилж байна.

Гэрэл зургууд:

 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn