Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн банк тэтгэврийн хөнгөлөлттэй зээл олгож эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 1 сарын 19
Сурталчилгаа

Төрийн банк Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын Ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй нөхцөл бүхий тэтгэврийн зээлийг 2017 оны 01-р сарын 18-наас эхлэн Монгол орны өнцөг булан бүрт байрлах өөрийн 540 салбар нэгжээрээ дамжуулан  олгож эхэллээ. 

Энэхүү хөнгөлөлттэй нөхцөл бүхий тэтгэврийн зээл нь богино  буюу 6 хүртэл сарын хугацаатай, жилийн 15.0% буюу сарын 1,25%-ийн хүүтэй.

Та Төрийн банкаар дамжуулан тэтгэврээ авдаг, энгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэлгүй бол энэхүү зээлийг авах боломжтой.   

 

Харин урт хугацаатай буюу 7 сар болон түүнээс дээш хугацаагаар тэтгэврийн зээл авах бол банкны үндсэн нөхцөл болох жилийн 18.0% буюу сарын 1.5%-ийн хүүтэй олгоно

Хөнгөлөлттэй нөхцөл бүхий тэтгэврийн зээл олгох хөтөлбөр цаашид тогтвортой үргэлжлэх тул та өөрийн хүссэн үедээ тэтгэвэр авдаг Төрийн банкны салбарт хандан зээлээ аваарай.