Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Мотоциклийн хайлшин обуд нь цохилтын хүчийг сарниулахгүйгээр шууд бутрах аюултай!

ikon.mn
2017 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Манай улсад хэрэглэгдэж байгаа мотоциклийн 90 орчим хувь нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоцикл байгаа гэсэн судалгаа байна. Мотоцикл нь зориулалтаасаа хамааран засмал замын, бартаад замын, уралдааны зэрэг олон төрөл байдаг.

Харин манай улсын хувьд хөдөө орон нутагт хэрэглэж байгаа мотоциклийн дийлэнх нь засмал замд зориулагдсан, хайлшин обудтай байгаа нь энэ төрлийн зам тээврийн осол, хэрэг гарах гол шалтгаан нөхцөл болж байгаа юм.

Гэтэл манай иргэд дээрх мотоциклийг жолоодох эрхийн үнэмлэхгүй, нас харгалзахгүй, даац хэтрүүлэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон бүрэн бус техник хэрэгсэлтэй улирал харгалзахгүйгээр, шороон замд, тэр ч бүү хэл малын бэлчээрт, унаж хэрэглэж байгаа нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлж байна.
Учир нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоциклийн хайлшин обуд нь цохилтын хүчийг сарниулахгүйгээр шууд бутрах өндөр аюултай байдаг.

Сэрэмжлүүлэг

Иймээс иргэн та өөрийн болон хайртай хүмүүсийнхээ төлөө сонголтоо зөв хийж, аюул ослоос ангид байж, мотоциклийг зориулалтын зам, улиралд, техникийн бүрэн бүтэн байдлыг ханган иж бүрэн хамгаалах хэрэгслийг өмсөж хэрэглэн замын хөдөлгөөнд оролцоно уу. 

БҮХНЭЭС ИЛҮҮ ҮНЭТЭЙ НЬ ТА БОЛОН ТАНЫ ГЭР БҮЛ ЮМ

 

Эх сурвалж: Замын Цагдаагийн Алба