Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Орос Казахстаны нутгаар 70 сая тонн нефть Хятад руу тээвэрлэнэ

Э.Оджаргал
2017 оны 1 сарын 16
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Оросын төрийн өмчит “Роснефть” корпораци, Хятадын Газрын тос, хийн корпорацитай /CNPC/ газрын тос нийлүүлэх таван жилийн хугацаатай гэрээгээ 2023 он хүртэл сунгажээ. Ингэхдээ Оросын тал нэмж 56 сая тонн газрын тос Казахстаны газар нутгаар тээвэрлэн Хятадын талд нийлүүлэхээр болсон байна. 

“Роснефть”, CNPC корпорациуд таван жилийн хугацаанд нийт 35 сая тонн газрын тос нийлүүлэх тухай гэрээг 2013 оны зургаадугаар сарын 21-нд байгуулсан байдаг. Гэрээний дагуу өнгөрсөн гурван жилийн хугацаанд оросууд 21 сая тонн газрын тос нийлүүлээд буй. Шинээр байгуулсан нэмэлт гэрээ ёсоор 2017 оны нэгдүгээр сараас эхлэн 2023 он хүртэл жил бүр 10 сая тонн газрын тос Хятадын талд нийлүүлэх аж. 

Стратегийн түнш хоёр компанийн хооронд байгуулсан олон тооны гэрээ хэлэлцээрийн дагуу Оросын тал 2005-2016 онд 95 тэрбум ам.долларын өртөгтэй 186 сая тонн газрын тос Хятад руу нийлүүлжээ. Мөн 2009-2016 онд 19 тэрбум ам.долларын 30 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлсэн байна. 

Өнөөгийн байдлаар талууд Тяньжинд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах хамтарсан төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү үйлдвэр нь жилд 16 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. 

Зураг