Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Саран дээрээс эрдэс олборлох компани хөрөнгө босгож чаджээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Цахиурын хөндийн Moon Express компани саранд хүрэх $45 саяын хөрөнгийг амжилттай босгож чаджээ.

Тус компанийн зорилго бол сарны гадарга дээрх ховор эрдэс баялгийг олборлож, дэлхий рүү илгээх гэнэ. Moon Express компанийн гүйцэтгэх захирал Боб Ричардс сарыг хүн төрөлхтний нээгээгүй байгаа найм дахь тив гэж нэрлэдэг.

Боб Ричардс “Манай зорилго бол Дэлхийн нийгэм, эдийн засгийн нөлөөллийн хүрээг бидний нээгээгүй байгаа найм дахь тив болох Саранд хүргэж, оюутнууд, судлаачид, сансрын агентлагууд, бизнесийнхэнд хямд зардлаар Саранд аялах, судлах боломжийг олгох” гэж мэдэгдэлдээ дурджээ.

Moon Express компани нь 2010 онд Навин Жайн, Барни Пэлл, Роберт Ричардс нарын оролцоотойгоор байгуулагдаж, АНУ-ын засгийн газраас Саранд элч илгээх эрх авсан анхны компани болсон юм.

 

Эх сурвалж: Independent