Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Жолооны шар үнэмлэхийг солиулах АМАРХАН

С.Бадрал, iKon.mn
2017 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Жолооны хуучин үнэмлэх буюу “шар” үнэмлэхийг олгосон хугацаанаас нь хамааран хоёр ангилан солихоор болжээ. 

2007 оноос өмнө олгосон үнэмлэхийг 2017 оны эхний улиралд багтаан солих бол 2007 онд олгосон үнэмлэхийг энэ оныг дуустал шинээр солих аж. 

Та хуучин шар үнэмлэхээ солиулах гэж байгаа бол доорх бичиг баримтыг бүрдүүлнэ.

  • Иргэний үнэмлэхний хуулбар эсхүл иргэний үнэмлэхний лавлагаа 
  • Хуучин "шар" үнэмлэх /Иргэний үнэмлэх болон хуучин шар үнэмлэхийг нэг хуудсан дээр хувилсан байна/
  • Шинэ үнэмлэхний мөнгө 12,500 төгрөг тушаасан баримт /Дансны дугаар: 900012408, Хүлээн авагч банк - Төрийн сан банк, Хүлээн авагч байгууллага - ЦЕГ-ын СХГазар/

Хуучин "шар" үнэмлэхийг солиулж байгаа тохиолдолд эрүүл мэндийн тодорхойлолт болон цээж зураг шаардлагагүй юм. 

Жолооны үнэмлэх солиулах захиалгыг ЦЕГ-ын Лицензийн төв болон Дүнжингарав худалдааны төвд байрлах НҮНТ-д өгөх боломжтой.

Шинэ үнэмлэх захиалсан иргэн хэвлэгдэн гарах хүртэл нь буюу хуанлийн 21 хоногийн хугацаанд хуучин "шар" үнэмлэхтэйгээ замын хөдөлгөөнд оролцох эрхтэй ажээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинэчлэн батлагдаад 2015 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Хуулийг дагаж жолоодох эрхийн журам батлагдан гарсан байгаа. Үүнтэй холбоотойгоор 2008 оны гуравдугаар сарын 1-нээс өмнө олгогдсон жолоодох эрхийн үнэмлэхийг 10 жилийн хугацаатай шинэ загварын саарал үнэмлэхээр солих ажлыг Лицензийн төв хариуцан ажиллаж байна.

Жич: Жолооны үнэмлэх солиулах захиалгыг ажлын өдөр авна.