Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Цоо шинэ өнгө төрх бүхий iKon.mn вэбсайт нээлтээ хийлээ

ikon.mn
2013 оны 11 сарын 1
IKON.MN

Эрхэм уншигч, хэрэглэгч таны яг одоо зочилж буй iKon.mn сайт энэ өдрөөс эхлэн таны мэдээ, мэдээллийн хэрэгцээг хангахаар үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж байна.

Бенекрафт ХХК-ийн эрхлэн гаргаж буй iKon брэндийн анхны бүтээгдэхүүн болох мэдээллийн портал сайт нь танд мэдээлэл авах, түгээх олон давуу тал, дэвшилтэт технологийн боломж олгож буй юм. 

iKon.mn сайт  хамгийн сүүлийн үеийн технологи ашигласан, давтагдашгүй, шинэ өнгө төрх бүхий мэдээллийн сайт юм. 

iKon.mn-д зочлох Есөн шалтгаан

1.    Өнгө, дизайн: Бүх төрлийн мэдээ, мэдээллийг үзэх, уншихад олон улсын түвшинд хүрсэн хэрэглэгчид хамгийн тааламжтай өнгө, дизайны зохион байгуулалтыг танд санал болгож байна.

2.    Агуулга: Олон улсын мэдээллийн чиг хандлага болсон дата сэтгүүл зүйн контентууд нийтлэгдэнэ. Ингэхдээ мэдээ, мэдээлэл маань график дүрслэл бүхий мэдээллээр баялаг байх болно. 

3.    Эх сурвалж:  iKon.mn –ийн редакцийн хамт олон мэдээлэл бэлтгэхээс гадна Монголын шилдэг хэвлэл мэдээллийн хамгийн сонин, содон, шинэлэг мэдээллүүдийг нэг дороос үзэх боломжтой.

4.    Ёс зүйн код: Хэвлэл мэдээллийн салбартаа редакцийн хараат бус байдлаараа  үлгэр болох үүднээс Редакцийн бодлогоо нийт уншигчдадаа зарлаж байна. 

5.    Технологийн шийдэл:  iKon.mn сайтыг өөрийн компьютер, гар утас, iPad зэрэг бүх төрлийн төхөөрөмж дээр хамгийн тохиромжтой хэмжээгээр үзэх боломжтой.

6.    Олон нийтийн сүлжээ: Хэрэглэгч, уншигч мэдээллийг олон нийтийн сүлжээ буюу Facebook, Twitter –ээрээ  түгээх хамгийн өргөн сонголт бүхий технологийн шийдлүүдийг шингээсэн.

7.    Үсгийн шрифт: Уншигч, хэрэглэгч iKon.mn –с мэдээлэл уншихад хамгийн тааламжтай байх үсгийн шрифт, өгүүлбэрийн зохион байгуулалттай учир Таны нүд ядрахгүй. Уншиж буй текстэн дотроо төөрөхгүй. 

8.    Нэмэлт контентууд: Уншигч хэрэглэгчийн хамгийн эрэлттэй мэдээллүүдийн төрөл болох цаг агаар, зурхай, валютын ханш, нислэг, галт тэрэгний хуваарийг хамгийн ойлгомжтой байдлаар үзүүлж, нэгдсэн санг нэг дороос үзэх боломжтой.

9.    Мэдээллийн цогц архив: Бид мэдээллийн өргөн сүлжээн дунд амьдарч байгаа. Гэвч энэ их мэдээллээс өөрт хэрэгтэй мэдээллээ он, сарын дараалалтай хайж олно гэдэг төвөгтэй. Харин iKon.mn мэдээллийн архивын он сарын дарааллаар хэрэглэгч хамгийн хялбар байдлаар өөрт хэрэгтэй мэдээллээ олох боломжийг бүрдүүллээ. 

iKon.mn сайт албан ёсоор нээж ТУУЗ ХАЙЧЛАХ ЁСЛОЛ боллоо

iKon.mn сайтын нээлтийн ажиллагаанаас

Мэдээ, мэдээллийн цоо шинэ шийдэл бүхий iKon.mn вэбсайтын албан ёсны нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Энэхүү ёслолын ажиллагаанд төрийн болон хэвлэл мэдээлэл, бизнесийн байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм.

iKon.mn сайтын нээлтийн ажиллагааны үеэр Бенекрафт ХХК-ийн Ерөнхий захирал Б.Алтангэрэл хэлэхдээ “Монголын мэдээллийн вэбсайтын дараагийн шинэ үеийг эхлүүлж байгаадаа баяртай байна” гэлээ.

iKon.mn сайтын нээлтийн ажиллагаанаас,
iKon.mn сайтын нээлтийн ажиллагаанаас,

Тууз хайчлах ёслолд  Бенекрафт ХХК-ийн Ерөнхий захирал Б.Алтангэрэл болон  Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Батхишиг нар оролцлоо. 

Энэ үеэр Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн iKon.mn сайтын хамт олонд баяр хүргэж, цоо шинэ өнгө төрхтэй мэдээллийн сайт хийсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.

iKon.mn сайтын нээлтийн ажиллагаанаас,

Мөн Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид нээлтийн ажиллагаанд мэндчилгээ ирүүлсэн юм. Тус мэндчилгээнд  “Дэлхийн сэтгүүлзүйн цоо шинэ хандлага бий болгосон data journalism-ыг монголоор хэрхэн нэрлэхийг шийдэж амжаагүй байхад энэ төрлийн сэтгүүлзүйн анхдагч болж ikon сайт нээлтээ хийж буйд Монголын сэтгүүлчдийн эвлэлийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе” гэжээ. 

Өдөр бүр хувьсан өөрчлөгдөж байгаа цахим ертөнцөд өнөөдөр 10,000 гаруй домайн хаяг бүртгэлтэйгээс  4500  вэбсайт идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс 500 орчим тогтмол хандагчтай, 200 орчим нь мэдээ мэдээллээр, 100 орчим нь төрөлжсөн мэдээллээр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр мэдээ, мэдээллийн сайтуудаас дараагийн шинэ үеийг тодорхойлж буй iKon.mn сайтыг хүлээн авцгаая!

iKon.mn сайтын нээлтийн ажиллагаанаас,
iKon.mn