Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэний боловсролын сурах бичиг боловсруулах үндэсний зөвлөх шалгаруулж авна

ikon.mn
2017 оны 1 сарын 10
iKon.MN
 

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагын санхүүжилт дэмжлэгээр World learning, Иргэний Боловсролын Төв ТББ, Бүгд Найрамдахчуудын Хүрээлэн хамтран хэрэгжүүлж буй Leaders Advancing Democracy ( LEAD Mongolia) буюу “Манлайлагчид Ардчилалд Хувь Нэмрээ Оруулна” хөтөлбөрийн 3-р бүрэлдхүүн хэсгийг Иргэний Боловсролын Төв хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн 3-р бүрэлдхүүн хэсгийн зорилго нь Монгол улсын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид зориулсан иргэний боловсролын сурах бичиг боловсруулан түгээх болно. Төслийн хүрээнд боловсруулах Ардчиллын Үндэс хөтөлбөрийн ахлах ангийн нийгмийн ухаан, иргэний боловсролын хичээлд нэмэлт эх сурвалж, гарын авлага болох “Ардчиллын Үндэс” сурах бичиг боловсруулах үндэсний зөвлөх ( 2 хүн )шалгаруулж авна.

Тавигдах шаардлага

  • Боловсрол, түүх, нийгмийн ухаан болон бусад холбогдох чиглэлээр магистраас дээш зэрэгтэй
  • Сургалтын хөтөлбөр, сурах бичиг боловсруулах дадлага туршлагатай
  • Англи хэлийг өөрийн мэргэжлийн түвшинд эзэмшсэн
  • Өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь гүйцэтгэх хариуцлагатай

Бүрдүүлэх материал

  • Шалгаруулалтад орохыг хүссэн захидал
  • Боловсролын үнэмлэх, диплом, сертификат, иргэний үнэмлэхний /хуулбар/
  • Ажлын туршлагыг тодорхойлсон товч намтар, бүтээлийн жагсаалт
  • Бүтээлийн жагсаалт: ном, сурах бичиг, гарын авлага, хөтөлбөр гэх мэт
  • Сүүлийн ажил олгогчийн тодорхойлолт

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид бэлтгэсэн материалаа битүүмжлэн “Манлайлагчид Ардчилалд хувь нэмрээ оруулна” төсөлд гэж хаяглан 2017 оны 1-р сарын 20 ны 16.00 цагаас өмнө дор дурдсан хаягаар эсвэл ariuna.cce.mn@gmail.com хаягаар ирүүлнэ үү.

Асуух зүйл гарвал Иргэний Боловсролын Төвийн 313619 утсаар лавлана уу.
Төсөл болон байгууллагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.worldlearning.org/http://www.cce.mn/www.facebook.com/cce.mongolia линкээр орж авна уу.

Зөвлөх ажлын удирдамжийг дараах линзээр татаж үзнэ үү. https://drive.google.com/open?id=0B-iEyHdgJviqUll6TU5CLXdBcUk