Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Улс хооронд зорчих зөвшөөрлийн бичгийг ЦАХИМААР олгож эхэллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Ашигт малтмалын тээвэрлэлт нэмэгдэж Өмнөговь аймгийн Тавантолгой, Ухаа худгийн уурхайгаас Гашуунсухайт боомт чиглэлийн экспортын тээвэрлэлтийн нэмэгдэж боомтын чиглэлийн автозам дээрх ачаалал ихэссэн. Үүнтэй холбогдуулан, эрэлтэд нийцсэн нийлүүлэлтийг хангах, тээврийн төлөвлөлтийг нарийвчлан гаргах зорилгоор "Авто тээврийн үндэсний төв" ТӨҮГ “Эрдэнэс таван толгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Гашуун сухайт авто зам” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.

Уг санамж бичгийн хүрээнд улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэх гэрээгүй аж ахуйн нэгж, байгууллагууд уурхайгаас ачилт хийх, авто замаар явах, мөн хил нэвтрэхгүй байх зохицуулалтыг хийсэн байна.

Цаашид энэ сараас эхлэн Өмнөговь аймгийн Тавантолгой, Ухаа худгийн уурхайгаас Гашуунсухайт боомт чиглэлд Автотээврийн үндэсний төвтэй улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх гэрээ байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагуудын зөвхөн бүртгэлтэй тээврийн хэрэгслүүд хилээр ачаа тээвэрлэх боломжтой бөгөөд хилээр нэвтрэх зөвшөөрлийн бичгийг цахим хэлбэрээр олгож эхэлжээ.

Улс хоорондын байнгын ачаа тээвэрт зонхилох ачаа нь уул уурхай, ашигт малтмалын тээвэрлэлт юм. 

Тухайлбал:

  1. Дорнод аймгийн Баянхошуу боомтоор газрын тос, тоног төхөөрөмж, 
  2. Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор газрын тос, нүүрс,
  3. Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, барилгын материал, тоног төхөөрөмж,
  4. Ханги боомтоор нүүрс, төмрийн хүдэр, 
  5. Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтуудаар нүүрс, зэсийн баяжмал, 
  6. Говь-Алтай аймгийн Бургастай боомтоор төмрийн хүдэр, 
  7. Ховд аймгийн Булган сумын Ярантын боомтоор нүүрс тус тус тээвэрлэгдэж байна.